XPEL PRIME

XPEL PRIME хальс нь шинэ технологийн бүтээгдэхүүн бөгөөд уламжлалт буюу манай оронд өргөнөөр хэрэглэгддэг бусад цонхны гэрэл бууруулагч хальсуудаас дараагийн үеийн технологийн хальс юм.  Өөрөөр хэлбэл  XPEL –машины гадаргууг бүрэгч хальс машины будгийг хэрхэн хамгаалж чаддаг яг түүн шиг гайхалтай чадвараар машины салон доторлуу орох нарны гэрэл, хорт туяаануудаас хамгаална.

Керамик нано ширхэгэн технологийн тусламжтайгаар хэт ягаан туяа (UV), инфра улаан туяаны нөгөөгөөр арьсны хавдар үүсэх, арьсны эсийн үхжилт үүсэхээс 99% хамгаална.  Мөн салоны доторх зүйлс гандах, муудахаас 99% хамгаалж чаддаг.

Уламжлалт хальснуудаас ялгарах  PRIME хальсны бас нэг онцлог нь гар утас, радио,  интернетийн сүлжээг бууруулдаггүй байна.  Мөн зуны цагт салонруу нэвтрэх нарны тусгалын халууныг 80% хүртэл бууруулахаас гадна өвөл дотороос дулаан алдалтыг багасгана. Гэрлийн гялбааг бууруулж аюулгүй байдлыг хангахад нөлөөлөхөөс гадна осол аваарын үед шилний бутралаас хамгаална.

Уламжчлалт хальснууд нь гэрэл нэвтрүүлэх чадвар буюу бууралтаараа харагдах байдал нь ялгардаг бол PRIME хальс нь нэмэлтээр харагдах өнгөөрөө Гүн хар, Хүрэн бор,  Хөх туяатай гэж 3 төрлийн сонголттой байдаг.

Эдгээр өнгө нь өвөрмөц, загварлаг, классик харагдах боломжийг бүрдүүлдэг.

Уламжлат хальснууд нь илүү гүн болох тусам дотороосоо гадагшаа харахад хүндрэлтэй болдог бол PRIME хальс нь ийм бэрхшээл бага үүсгэдэг.