Xpel

АНУ-ын XPEL Technologies Corp (TSXV: DAP.U) 1997 оноос  XPEL хальсийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд автомашины гадаргууг хамгаалах хамгийн сайн шийдэл  болгон хөгжүүлсээр байна. Энэхүү хамгаалалтын хальс нь өндөр технологийн уян термополимер уретан бүтэцтэй, өнгөгүй тунгалаг маш бат бөх шинж чанартай ба хамгийн онцгой шинж нь өөрийгөө эдгээдэг чадвар нь юм.

XPEL хальсны гадаргуу дээр үүссэн энгийн эдэлгээний үеийн зураас нь температурын нөлөөнд эдгэрч арилдаг ба авто машиныг өдөр бүр шинээр нь байлгадаг гайхалтай шинж чанартай.

Энэхүү хальс нь 2 төрлийн харагдах байдлаар зах зээлд гардаг,

-XPEL Ultimate буюу гялгар, тунгалаг. 

-XPEL Stealth буюу бүрсгэр (матт)

 XPEL Ultimate нь маш гялгар, тунгалаг тул авто машины шинэ гялгар, тод байдлыг алдагдуулахгүй улам илүү гялгар, тольгор болгож өгдөг.

XPEL Stealth нь матт буюу бүрсгэр гадаргууг үүсгэх ба авто машиныг маш өвөрмөц харагдуулж чаддаг.  Мөн XPEL –ын бас нэг гайхалзай чанар нь сэмэрч хуурахгүй, өнгөө алдахгүйгээр авто машиныг 10 жилийн туршид хамгаалж чаддаг ба үйлдвэрлэгч ч үүнд итгэлтэй баталгаа өгч чаддаг байна.

 

XPEL – бүтээгдэхүүний онцгой чанар бас л дуусаагүй байна, түүнийг DAP буюу авто машин бүрийн хэсэгт тохирсон эсгүүрийн сан бүхий програм хангамж, тусгай зориулалтын зүсэгч машины хослолоор нарийн зүсэж суурилуулдаг.  Ингэж суурилуулах нь шинэ машины будгийг гараар буюу хутгаар зүсэж гэмтээх эрсдэлгүйн дээр маш цэвэрхэн зах ирмэгт яг таарсан хэмжээгээр нааж, наасны дараа наасан байгаа нь мэдэгдэхээргүй болдог. Ийм эсгүүрийн технологи ашиглан хамгаалалтын хальсийг нааж суурилуулж байгаа нь Монголдоо анхдагч технологи юм.

 

Энэхүү програм хангамжийг 2008 оноос хөгжүүлж эхэлсэн ба одоогийн байдлаар ихэнх өндөр зэрэглэлийн авто машины эсгүүрийн санг амжилттай үүсгээд байгаа дэлхий дээрх ганц програм хангаж юм.

 

XPEL –ын хамгаалах, эдгэрэх гайхалтай чадварыг ашиглан авто машины гадаргуугаас гадна  дотор салоныг хамгаалж болдог ба мөн өдөр тутмын хэрэглээний гар утас, элэктрон хэрэгслийг хамгаалах зорилгоор хэрэглэж байна..

 

ИКСПЕЛ Монголиа компани нь АНУ-д ХPEL-ын үйлдвэрт дадлагажиж  суурилуулалтын эрхээ авсан Монгол дахь цорын ганц албан ёсны эрхтэй компани бөгөөд авто машинд суурилуулахаас гадна Монголдоо анх удаа гар утасны бүхэл хамгаалалтын бүтээгдэхүүнийг XPEL хальсийг ашиглаж үйдвэрлэн импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд гаргаж байна.

XPEL-г тэсвэрлэх, хамгаалах чадвартай нь харьцуулахад гайхалтай нимгэн бүтэцтэй.

Тунгалаг гадаргуу

Полиуретан гадаргуу

Акрилкан наалдамхай гадаргуу

Хуванцар жийргэвчин гадаргуу

www.xpel.com

www.xpel.mn

www.facebook.com/xpelmongol