ClearPlex

Энэхүү бүтээгдэхүүн нь мөн л АНУ-ын Дэлхий дахинд амжилттай нэвтэрсэн алдартай бренд бөгөөд шилийг гаднаас нь бүрхэж цуурал хагаралаас хамгаалагч бүтээгдэхүүн юм.

Манай орны нөхцөлд замын нөхцөл байдал сайнгүй тул чулуу үсэрч салхины шилийг цуулах, хагалах эрсдэл элбэг байдаг.  Энэ эрсдэлээс хамгаалах шийдэл нь ClearPlex хальс юм.

ClearPlex нь автомашины шил, шилэн эдлэлийг хагарах, сэв, зурагдалт  гэмтэлээс хамгаалах, харагдах байдалд ямарч нөлөө үзүүлдэггүй ба тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдалыг хангасан эдийн засгийн үр ашигтай шийдэл юм. Таны машины шил болон шилэн эдлэл хуяг дуулга өссөн мэт л хамгаалагдах болно.

Та YOUTUBE –с туршилтуудтай нь танилцвал ClearPlex наасан машины шилийг алхаар нүдэх, бэйсболын цохиураар цохих, чулуугаар шидэх гээд олон итгэмээргүй туршилтуудыг хэрхэн давж гарж байгааг үзэж болно.

ClearPlex нь автомашин доторх температурыг бууруулж хэт ягаан туяаг, хортой туяанаас 99.9% хамгаалах чадвартай.

ClearPlex суурилуулах хугацаа богино, таны хэрэглээний зардалыг бууруулж автомашины эдэлгээг уртасгана.

Ижил төрлийн шилний хамгаалалтын хальсыг бодвол гадна талаасаа наагддаг тул хамгийн ихээр гэмтдэг шилний гадна талыг зургадах, арзайх гэх мэт олон эрсдэлт хүчин зүйлсээс хамгаална.



ClearPlex –ын давуу талууд

  • Шил зурагдах, хагарахаас хамгаална.
  • Хэт ягаан туяа түүнээс үүдэлтэй дулааныг бууруулж. цонхоор нэвтрэх хортой  туяанаас 99.9% хамгаална.
  • Хурц гэрэлийн тусгалыг багасгана.  (Гялбаа)
  • Харагдах байдлыг сайжруулна.  Ус цас хурдан урсаж шилэн дээр тогтох байдал багасна.
  • Тээврийн хэрэгсэлийг үнэ цэнийг хадгална.
  • Аюулгүй байдлыг хангана.
  • Санхүүгийн хэмнэлтийг бий болгоно. (Шилээ олон дахин солихгүй)
  • Хамгийн их механик нөлөөлөлд ордог шилний гадна талыг хамгаална.
  • Хүссэн үедээ хуулж авах боломжтой
  • Баталгаа олгоно.
  • Та замын турш тав тухтай, аюулгүй байхад тань туслах болно.